Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй , мөсний зузаан 38 см, олон жилийн дунджаас 15 см бага бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүртэй, мөсний зузаан 41 см, олон жилийн дундаж 10 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 30 см, олон жилийн дунджаас 10 см бага байгаа бол Арвайхээр сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 37 см, олон жилийн дунджаас 5 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй,мөсний зузаан 14 см, олон жилийн дунджаас 20 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 27 см, олон жилийн дунджаас 10 см бага байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 38 см, олон жилийн дунджаас 5 см бага байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.76 м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР